Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ

Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ

Мэдээлэл


нийт 12

Биндэр сумын НӨУБ-ЫН 2013-2015 ОНЫ онцлох 9 АЖИЛ

2015-12-24 115
1. БИНДЭР СУМЫГ 2014-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАН БАТЛАЖ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА. 2. ХУРЛЫН АЖЛЫН ХОРООД СУМЫН ИТХ-ЫН ХУРАЛДААНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУДААР УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАН ДҮГНЭЛТ ГАРГАН АЖИЛЛАДАГ БОЛСОН НЬ ХУРАЛДААНЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛДАГ ТУРШЛАГА БОЛОН БУСАД СУМДАД ХЭРЭГЖИЖ БАЙНА.
khural.mn

Сумын ИТХурал 02-р сард хийсэн ажлын тайлан мэдээ

2015-03-06 142
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3-р хуралдаанийг 02-р сарын 17 ний өдөр хуралдуулж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: 1. Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 11-р хуралдааныг хуралдуулах товыг зарлах тухай 2. Сумын төвийн мал бүхий иргэдийн дагаж мөрдөх түр журамд Засаг даргаас тавьсан хоригийг хэлэлцэх тухай асуудлуудыг хэлэлцэж тогтоол гаргалаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 9 дэх удаагийн сонгулуийн 11-р ээлжит бус хуралдааныг 02-р сарын 23 ний өдөр хуралдуулсан ба 21 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч оролцож 66,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар санхүүгийн дэмжлэгээр нэмэгдэж ирсэн 6050,0 мянган төгрөгийн санхүүжилт, ОНХС-г 209,453 мянган төгрөгөөр хэрэгжүүлэхээр тус тус хэлэлцэж батлав. Засаг даргаас тавьсан 4 хоригийн талаар төлөөлөгчид хэлэлцэн 1 заалтыг хүлээн аваагүй ба 3 заалтыг хүлээн авсан байна. Дэлхийн байгаль хамгаалах сангаас сумын орчны бүсийн зөвлөлийн 2014 онд хийсэн ажлын тайланг сонсох, нөхөрлөлүүд, эмэгтэйчүүдийн бүлэг, аж ахуйн нэгжид өгсөн буцалтгүй тусламжийн үр дүнг шалгаж дүгнэлт хийсэн. Буцалтгүй тусламжаар өгөгдсөн хөрөнгө, ажлын үр дүнг шалгаад аж ахуйн нэгжид өгөгдсөн тусламжийн хөрөнгө, сум, орон нутагт үр өгөөжөө өгөхгүй байгаа шалтгааныг тогтоож хариу мэдэгдэхийг үүрэг болгосон. Сумын ИТХ-ын хуралдаанаас баталж гаргасан суманд мөрдөх 2 журмыг ард иргэдэд таниулах, тэдний санал бодлыг сонсох ажлыг 02-р сарын 05 ний өдөр зохион байгуулж мал бүхий 14 иргэн хамрагдсан байна. Суманд үйл ажиллагаа явуулдаг даатгалын 10 төлөөлөгчидтэй уулзаж даатгалын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан ойлгуулах ажлыг 2015 онд эрчимжүүлж ард иргэдийн хамрагдах тоог нэмэгдүүлж ажиллахаар болов.

Морьтон монгол, Адуучин нэвтрүүлэг Биндэр суманд амжилттай зохион байгууллагдлаа

2015-01-19 122
Сар шинийн баярт зориулан 2015 оны 01сарын 18,19-ний өдрүүдэд Морьтон монгол нэвтрүүлэг , Адуу тэмцээнийг 4 төрлөөр зохион байгуулаж 18 сумын 22 адуучин оролцож Галшар сумын Ренчиндоржийн Эрдэнэбат 1-р байр эзэлж, 2-р Батноров сумын Батмөнхийн Сонинбаяр 3-р Биндэр сумын Байгалмаагийн Ариунболд , 4-р байранд Дархан сумын Аюушийн Даваацэрэн , Жаргалтхаан сумын Бямбасүрэнгийн Эрдэнэболд нар шалгарлаа. Морьтон монгол нэвтрүүлэгт 200-д морьтой иргэд хамрагдлаа.
khural.mn

Биндэр сумын бүтээн байгуулалтын ажил

2014-11-12 124
Биндэр сум нь Жишиг сумын хүрээнд маш олон ажил хийгдэж байна 5 тэрбум төгргийн хөрөнгө оруулалт хийгдэж инжерийн шугам сүлжээнд холбогдож 2км асвалтан хучилтай зам, явган хүний зам 4 км тавигдаж байна.

Иргэдийнхээ хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор асуулт хариултын тэмцээн зохион явууллаа

2014-11-07 138
Баг, байгууллага, ААН болон иргэдийн дунд "Авлигын эсрэг хууль,Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар асуулт хариултын тэмцээн зохион байгууллаа.

Сумын удирдлагууд иргэдтэй уулзаж мэдээлэл хийлээ.

2014-11-06 109
Сумын удирдлагууд сар бүрийн сүүлийн 7 хоногийн 4-дэхь өдрийн 17 цагт иргэдтэй уулзаж мэдээлэл хийдэг боллоо. Энэ удаа ИТХурлын дарга Г Энхбат, ЗДОрлогч Б Төрболд, ЗДТамгийн дарга Р Бадрах нар мэдээлэл хийлээ.

Бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар сургалт хийлээ.

2014-10-30 103
30 Хүн эмнэлэгээс цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд бага насны хүүхдийг осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%