Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ

Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ

Биндэр сум "ААВУУДЫН ӨДӨРЛӨГ" зохион байгууллаа

2019-03-18

"ААВУУДЫН ӨДӨРЛӨГ" АРГА ХЭМЖЭЭ
Сумын ИТХ-аас санаачилсан "Аавуудын өдөрлөг" арга хэмжээ 2019 оны 03-р сарын 16 нд суманд анх удаа зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээг ЕБС, Цэцэрлэг, Цагдаагийн тасаг, Бор-Өндөр-2 ОНХ-тэй хамтран амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 300 гаад аавууд оролцож, "Ааваа дуулъя" дууны тэмцээн, "Аавдаа захидал бичээрэй" захидлын, "Аав бид хоёр" фото зургийн уралдаанууд болсон бөгөөд уралдааны шагналтнууд захидлаа уншиж, дуугаа дуулж шагналаа гардан авлаа. Гэр бүл судлаач Баясгалан "Жинхэнэ эр хүн" лекц уншиж, аавууд маань сээр цохиж, гар барилдаан хийж хөгжилдлөө.
Энэхүү үйл ажиллагаанд баяр хүргэж суманд үйл ажиллагаа явуулдаг "ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨВ"-ийн бүсгүйчүүд тоглолт хийсэн нь гэнэтийн бэлэг боллоо.

Тэр дундаа аавдаа захиа бичсэн хvvхдvvдийн захидлууд олон хvний сэтгэлийн утсыг хендлее...
Энэхvv vйл ажиллагааг жил бvр зохион байгуулахаар тохирсон ба ирэх жилийн vйл ажиллагааг 2-р багийн ИТХ-ын телеелегч Н.Тvмэнбаяр найзуудын хамт ивээн тэтгэж оролцохоор боллоо...

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%