Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ

Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ

Байгууллагын үйл ажиллагаа

2025-03-10

 Зорилго:  Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын үр нөлөө, чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурлан орон  нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх тасралтгүй үйл ажиллагаатай сумын ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх  бодлого шийдвэрийг орон нутгийн онцлогт тохируулан батлан гаргаж хэрэгжилтийг хангуулан ажиллахад оршино. 

Зорилт 1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг шийдвэрлэж, хурлын байгууллагын ил тод нээлттэй байдлыг ханган ажиллах

Зорилт 2. Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж Хурлын хороо, зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, Төлөөлөгчдийг тойрогтоо ажиллахад дэмжлэг үзүүлэх сонгогч иргэдтэй эргэх холбоотой ажиллах

Зорилт 3. Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх

Зорилт 4. Авилгын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах

Зорилт 5. Хуулиар хүлээсэн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж, үр дүнг тооцох, зохион байгуулсан ажлаа тайлагнах

Зорилт 6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах

Зорилт 7. Багийн иргэдийн нийтийн хурлыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах, БИНХ-ыг тогтмолжуулах

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%