Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ
2025-01-31
Сумын ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 90.4 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Биндэр сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай- Хурлын хороод урьдчилан сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн санал дүгнэлт гарган хуралдаанд хэлэлцүүлснээр “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн 4 бүлэг, 218 заалт бүхий үйл ажиллагааны хөтөлбөр батлагдлаа.
2. Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойн баяр наадмыг Биндэр суманд зохион байгуулах санал уламжлах тухай - Биндэр сум нь 1206 онд Их хуралдай хуралдаж Их Монгол улсыг тунхагласан түүхэн газар нутаг тул 2026 онд тохиож буй Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойн баяр наадмыг тус суманд зохион байгуулах саналыг холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэхийг Засаг даргад даалгалаа.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА