Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ

Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ

Фото мэдээ


нийт 10

Сургалт УБ хот НУХолбоо

2016-12-01 294
2016.11.16-18

БҮСГҮЙЧҮҮД тэмцээн амжилттай зохион байгууллагдлаа

2015-03-08 335
Жил болгон эмэгтэйчүүдийн зөвлөл санаачилан зохион байгуулдаг бүсгүйчүүд тэмцээн энэ жил “ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛДЭГ БҮСГҮЙЧҮҮД “ нэртэйгээр зохион байгууллагдаж нийт 8-н баг оролцож 1-р байрт ЗДТГазрын бүсгүйчүүд, 2-р байрт ЕБСургуулийн бүсгүйчүүд, 3-р байрт Хүн эмнэлэгийн бүсгүйчүүд тус тус байр эзэлж амжилттай оролцлоо.

Нутгийн буурлууд цэнгүүн сайхан болж өнгөрлөө

2015-03-07 272
Сумын эмэгтэйчүүдийн зөвлөл 2015 оны 03-р сарын 07-нд 80-с дээш настай өндөр настан ээжүүддээ хүндэтгэл үзүүлж “НУТГИЙН БУУРЛУУД ” хүндэтгэлийн цэнгүүн зохион байгууллаа цэнгүүнд 29 азай буурлууд оролцлоо

Сар шинийн баярт зориулсан азарга, их нас, соёолонгийн уралдаалга боллоо

2015-02-25 276
Сар шинийн баярт зориулсан азарга, их нас, соёолонгийн уралдаанийг 2-р баг, Уяачдын холбоо хариуцан зохион байгуулсан. 68 азарга уралдсанаас 2-р багийн иргэн Г.Сүхбаатарын буурал азарга түрүүлж, 1-р багийн иргэн А.Баярсайханы хонгор азарга аман хүзүүдэж, 1-р багийн иргэн Н.Алтангэрэлийн хул азарга 3-рт , 4-р багийн иргэн Л.Эрдэнэцогтын хүрэн халзан азарга 4-рт , 4-р багийн иргэн Х. Юндэндоржийн шарга азарга 5-рт тус тус хурдаллаа. 86 их насны морьд уралдсанаас 2-р багийн иргэн А.Сугарын бор морь түрүүлж, 1-р багийн иргэн Д.Батболдын хээр морь аман хүзүүдэж, Биндэр сумын 3-р багийн уяач Д.Түмэнжаргалын халиун морь 3-рт, 3-р багийн иргэн Ц.Гандашийн хонгор морь 4-рт, Баян-Адрага сумын иргэн Ган-Эрдэнийн саарал морь 5-рт тус тус хурдаллаа. 62 соёолон уралдсанаас Батширээт сумын харьяат Алтантулгын сартай зээрд соёолон түрүүлж, 2-р багийн иргэн С.Иштөмөрийн хээр соёолон аман хүзүүдэж, Баян-Адрага сумын харьяат Г.Цэндгомбын сартай ухаа соёолон 3-рт, 1-р багийн иргэн Э.Түмэннастын саарал соёолон 4-рт, Баян-Адрага сумын харьяат Б.Мөнхдэлгэрийн буурал соёолон 5-рт тус тус хурдаллаа.

Сар шинийн золголт

2015-02-20 296
Шинийн нэгний өглөө сумын ИТХ-ын дарга Г Энхбат, Засаг дарга Н Алтангэрэл, ЗДОрлогч Б Төрболд, ТГ-ын дарга Р Бадрах нар болон байгууллагын дарга, эрхлэгч нар 80-аас дээш ахмадууддаа хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч хүндэтгэл үзүүлж золголоо. Уг үйл ажиллагаанд 20 гаруй ахмад настан, төсөвт болон төсөвт бус байгууллагын дарга, эрхлэгч нар, ТГ-ын ажилтнууд оролцлоо. Мөн сар шинийн баярт зориулж Азийн сангаас хэрэгжүүлж байгаа НУТИОДХТөслөөс 2015оны календарчилсан төлөвлөгөөтэй 1000ш календарь , Биндэр сум сэтгүүл 1300ш, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын боршур 1000 ш хэвлүүлэн иргэдэд тараалаа.

Азийн сангийн НУТИОДХТөсөл Биндэр суманд амжилттай хэрэгжиж байна.

2015-01-26 306
Азийн сангийн НУТИОДХТөсөл нь Биндэр суманд 2014оны 3сард хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд маш олон сургалт,хэлэлцүүлэгүүд хийгдэж иргэдийн оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтын ажлууд ч бас хийгдэж байна.Үүнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,жишиг эгнээ гудамж г м.2015оны 1сарын 25-26нд МУЕ-ийн иргэдийн оролцоо,эдийн засгийн бодлогын зөвлөх Л Дашдорж,Швейцарийн хөгжлийн агентлагийн засаглалыг дэмжих,төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн менежир Жак Мера, ШХАЗдэмжих,төвлөрийг сааруулах хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Н Сэлэнгэ, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг, НИТХ-н дэргэдэх иргэдийн оролцооны албаны дарга Баттүвшин нар Төслийн хүрээнд гарсан үр дүн,ололт амжилт,сумын иргэдийн оролцооны талаар иргэдтэй уулзалт хийлээ мөн энэ үеэр Чингис хотын ЗДОрлогч Ганхуяг, худалдан авах ажиллагааны газрын дарга Билгээ нар оролцлоо.

Ажлын хороодын хурал

2014-12-18 280
Илтгэл сонсох, дүгнэлт гаргах

Өвөр монголын ордос хот, Чингисийн онгоны захиргаатай хамтын ажиллагааны хэлэлцээр хийв

2014-12-15 333
1.Ордос хотын бага сургуульд сур, шагай ,ерөөл магтаал заах багшийн гэрээ байгуулан 2 багш ажиллаж байна./Багшаар С Сэр-од, С Оюунбилэг нар / 2. Бурхан халдуны тахилгын Баримтат киног Хөх хотын Одон телевизээр хийхээр болж тохиролцов. 3. Соёлын харилцааны хүрээнд харилцан жуулчин солилцох ажил хийхээр тохиролцов

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%