Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ
2025-02-26
Сумын ИТХ-аас Нутгийн удирдлагын байгууллагын үе үеийн түүхийг бичилцсэн ахмадууддаа Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ.
✅Уг арга хэмжээнд ИТХ-ын дарга А.Уртнасан, Засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан нар оролцож, сум орон нутгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаа танилцуулж, ахмадуудынхаа талархал, захиас сургаалыг сонсож, гарын бэлэг гардууллаа.
🌟🌟🌟 Ахмадууддаа энх тунх, аз жаргалтай, сэтгэл түвшин байж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл өргөе.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА