Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан 95.2 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Хурлын баримтлах бодлого чиглэлийг 5 зорилтын хүрээнд тодорхойлж, баталлаа.
2. Төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаанд мөрдөх ёс зүйн дүрмийг 5 зүйл, 54 заалттайгаар баталсан.
3. Хурлын ёс зүйн дэд хорооны даргаар Т.Батхишиг, гишүүдээр Г.Нарантуяа, Д.Оюунжаргал нар сонгогдлоо.
4. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн орлогыг 2,783,085,800 (хоёр тэрбум долоон зуун наян гурван сая наян таван мянга найман зуу) төгрөгөөр, зарлагыг 2,770,594,300 (Хоёр тэрбум долоон зуун далан сая таван зуун ерэн дөрвөн мянга гурван зуун) төгрөгөөр тооцон баталлаа.
5. Суманд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Засаг даргаар ахлуулсан, 9 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталлаа.
6. Сумын Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороог дараах бүрэлдэхүүн байгууллаа. Хорооны даргаар Засаг даргын Тамгын газрын дарга Г.Өнөболд, нарийн бичгийн даргаар Хоршоо, жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Гэрэлмаа гишүүдэд Санхүүгийн албаны дарга Д.Дамдин, Сүлдэр-Өндөр ХЗХ-ны гүйцэтгэх захирал Г.Баярсайхан, Түмэн Марс ХХК-ийн захирал Д.Баяржаргал нар томилогдлоо. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийн даргаар төлөөлөгч Л.Нарантуяа, Нарийн бичгийн даргаар Хоршоо, жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Гэрэлмаа, гишүүдээр Төрийн сангийн мэргэжилтэн А.Мишээлт, төлөөлөгч Дэлгэрхаан багийн Засаг дарга Х.Амарзаяа, Хүнс, хөдөө аж ахуйн газрын хоршоо хариуцсан мэргэжилтэн Н.Энхмаа нар томилогдсон байна.
7. Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн хэмжээ, хугацаа болон зээл олгох чиглэлийг хэлэлцээд зээлийн хэмжээг 50 сая төгрөг хүртэл, зээлийн эргэн төлөх хугацааг 36 сар хүртэл хугацаагаар тогтоон, дараах чиглэлээр зээл олгохоор шийдвэрлэв. Үүнд:















8. ИТХ-аас зохион байгуулсан Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэн байгууллага тус бүрт зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.
9. Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Төрийн албан хаагчдын сургалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих”, “Архидалтгүй Биндэр”, “Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх” хөтөлбөрүүдийг баталлаа.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА