Нийтийн өмчийн тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг албан байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд, нягтлан бодогч, нярав нарыг оролцуулан зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс дараах саналууд гарав. Үүнд:
1. Хөрөнгийг олж авах, шилжүүлэх, актлах, данснаас хасах шийдвэрийг суманд шийддэг болох. Одоогоор аймгийн өмчийн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэж байгаа.
2. Тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн эзэмшигчийн ерөнхий буюу ахлах нягтлан бодогч нь үндсэн хөрөнгө, бараа материал, үнэ бүхий зүйлийн тооллогоор бэлэн байсан үлдэгдэл, гарсан зөрүүг тооллогын акт материал батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор нягтлан бодох бүртгэлд тусгаж, дансны үлдэгдлийг тулган шалгана болгож хугацааг уртасгах
3. Тооллогын комисст томилогдсон ажилтнуудад тооллогын ажлыг гүйцэтгэсэн үр дүнг үндэслэн урамшуулал олгох
4. Барилга, тээврийн хэрэгслээс бусад хөрөнгийн актлах хүсэлтийг 4, 9 дүгээр сард аймгийн өмчийг газарт хүлээн авдгийг улирал бүр болгох
5. 2024 онд дахин үнэлгээ хийгдэх хөрөнгийн саналыг аймгийн өмчийн газарт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй.
6. Сайдын тушаалаар салбар яамнаас өгсөн хөрөнгийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн өмчийн газраас давхар зөвшөөрөл авч байгууллага хөрөнгөөр бүртгэдэг нь шат дамжлага олон хүндрэлтэй байна.
Дээрх саналуудыг нэгтгэн аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүллээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
ИТХ-ын дарга А.Уртнасан
Холбогдох утас: 99677729
Нарийн бичгийн дарга Б.Нямдэлгэр
Холбогдох утас: 92169866
Өрөөний дугаар: 203 тоот
email: binderitkh@gmail.com
